ЗАРЛАЛ
2012-2016 онд төрийн эрх барих УИХ-ын сонгуульд Австри Улсад суугаа монголчууд хэрхэн оролцож, санал өгөх талаархи мэдээллийг Та бүхэнд хүргэж байна.
УИХ-ын СЕХ-ны 2012 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 31 тоот тогтоолоор Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг 2012 оны 6 дугаар сарын 10-ны өдөр авахаар боллоо.
Австри Улсад амьдарч байгаа Монгол улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн санал авах ажлыг Австри Улсын Вена хотноо байрлах Монгол Улсын ЭСЯ дээр байгуулагдсан Салбар комисс зохион байгуулна.
Тус салбар комисс нь Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд байгуулсан Гадаад улсад байгаа иргэдийн саналыг авах ажлыг зохион байгуулах Комиссын удирдлага дор ажиллана.
Сонгуульд оролцох иргэд доорхи шаардлагыг хангасан байх ёстой.
- Австри улсад амьдардаг байх
- 18 нас хүрсэн байх
- Эрх зүйн бүрэн чадамжтай байх
- Иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн байх
Дээрхи шаардлагыг хангасан Монгол улсын иргэн 5 дугаар сарын 11-30-ны хооронд Австри Улсад суугаа Монгол Улсын ЭСЯ дээр иргэний үнэмлэх эсхүл үндэсний гадаад паспортын хуулбарыг авч ирж, сонгуульд оролцохоо биечлэн мэдэгдэж, бүртгүүлнэ.
/Иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлээгүй иргэнийг иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэсний дараа сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэхийг анхаарна уу. /
Салбар комисс өөрийн бүртгэсэн сонгогчдын нэрсийн жагсаалтыг 6 дугаар сарын 5-наас эхлэн ЭСЯ-нд ил тавьж, сонгогчдод чөлөөтэй танилцах боломж олгоно.
Сонгогч 2012 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 07.00-20.00 цагийн хооронд ЭСЯ дээр биеэр ирж, саналаа өгнө.
Санал авах байрын хаяг:
Монгол Улсын ЭСЯ / Botschaft der Mongolei
Fasangartengasse 45
1130 Wien
Шаардлагатай тохиолдолд ЭСЯ-ны +43-1-5352807-12 дугаарын утсаар холбогдож мэдээлэл авна уу.