Австри, Монголын “Очир” нийгэмлэг нь 1996 онд байгуулагдсан бөгөөд Австри улс дахь найрамдлын нийгэмлэгүүдийн удирдах дээд байгууллага болох “PaN“-ийн гишүүн.

Монгол, Австрийн улс хоорондын харилцаа, монгол, австри хүмүүс хоорондын харилцааг бүх шатанд хөгжүүлэн дэмжихэд манай нийгэмлэгийн зорилго оршино. Бид соёлын солилцоо, нийгмийн асуудал зэргийг улс төр, эдийн засгийн харилцааны нэгэн адил чухалчлан үздэг. Монгол орны тухай, түүний сайн сайхан, онцлог шинжүүд, мөн монгол улсад тохиолдож буй бэрхшээлүүдийг австричуудад хийж буй ажлуудаараа таниулан мэдүүлэхийг эрмэлздэг. Үүнээс гадна Австри улсад амьдарч байгаа монголчуудыг сайн сайхан амьдарч төрөлх нутгийнхаа нэгэн хэсгийг Австри улсад бий болгон хөгжүүлэхэд туслахыг зорьдог.

“Очир” нийгэмлэг хувь хүний улс төр, шашин шүтлэгээс үл хамааран бүх сонирхогчдод нээлттэй. Арга хэмжээнүүд, бусад үйл ажиллагааны талаарх Таны бодол санаа, санаачлага, хувь нэмэр, туслалцаа бүрийг бид талархан хүлээж авах бөгөөд манай сэдэвчилсэн арга хэмжээнүүд, зоогийн газарт байнга уулздаг ширээнд цугларахад болон бусад арга хэмжээнүүдэд Таныг оролцоход, ялангуяа нийгэмлэгийн гишүүн болохыг тань талархан хүлээж авах болно. Та бидэнтэй холбогдоход эргэлзэх зүйлгүй. Бид Таны хүссэн үед тань бэлэн байх болно.

Монгол хэлээр асуулт, хүсэлт байвал манай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Др. Давхарбаяр-т bajar@mongolei.or.at хандана уу!